-Аргын тооллын 8 сарын 2. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 2. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 9, харагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, эрхтний тэргүүн-15 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:30-20:26.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, даллага авах, хурим хийх, бэрийн үйл, төрөл садан болох, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, нүүдэл хийх, нохой авах, сайн үйлийг эхлэх, үзмэр үзэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, газар хөндөх, өвчин эмнэх, хүнийг ханаж, төнөх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, цэрэг хөдөлгөх, ан гөрөө хийх, мал хөнгөлөх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ