
-Аргын тооллын 8 сарын 10. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 16, цагаагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал огторгуй, тооно-22 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:13.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, равнайлах, хурим хийх, бэрийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, өвчин эмнэх, замд гарах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, нохой авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, оёж, хатгах, шинэ дээл эсгэх, хэрүүл тэмцэл, зарга хийх, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.