-Аргын тооллын 8 сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 17, хар хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, шувуун хошуут-24 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:41-20:12.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, эхэлж ном сонсох, бэрийн үйл, хүүхэд үрчлэн авах, тангараг үүсгэх, эд юм өгөх, эд, мал худалдан авах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, малын үс, ноос хяргах, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, дайсан номхтгох, улайны үйл, хиншүү хярвас гаргах, улаан идээ авах, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.