
-Аргын тооллын 8 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2025)-Билгийн тооллын 18, харагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, могойг хүлэгч-25 од, үхэх барилдлагат өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:10.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян номын үйл, ном унших, эрдэм ухаанд суралцах, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, их хэрэг үүсгэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, шинэ малгай, хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, замд явах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.