
-Аргын тооллын 8 сарын 14. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Билгийн тооллын 20, хөхөгчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, шийдэм-0 од, хотол чуулган барилдлагат өдөр. Хутганы ир, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:45-20:07.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, даллага авах, төрөл садан болох, хурим хийх, бэрийн үйл, нялхасыг гаргах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, ан гөрөө хийх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, замд явах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.