
-Аргын тооллын 8 сарын 16. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 23, улаагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:48-20:03.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, хурим хийх, бэрийн үйл, суурь тавих, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, угаалга, залбирах, сайн үйлийг эхлэх, нүүдэл хийх, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, худаг малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, мал худалдах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, морь уралдуулж эхлэх, заргалдах, өс дарах, ан гөрөө хийх, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.