-Аргын тооллын 8 сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 8 сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 25, шарагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал огторгуй, гөрөөсөн толгой-4 од, үл зохилдох барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-20:00.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахим, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, эхэлж ном сонсох, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, арилжаа наймаа хийх, эд, мал гадагш өгөх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, цэрэг хөдөлгөх, ажилчин шүтүүлэх, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ