
2025 оны 09-р сарын 01-нээс 09-р сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03,04-нд зарим газраар, 09,10-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно.
Салхи: 03-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө -2 хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 06-наас нийт нутгаар бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.