ХОВД АЙМАГ:Энэ сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна

May be an image of silo and text

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Есдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нийт нутгаар +8...+12°C дулаан байдаг. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар нийт нутгаар 10-25 мм ордог байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Энэ сард агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр буюу Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг.1) байх бол хур тунадас нутгийн өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. (Зураг.2) 

May be a graphic of map and text


Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг.3)–д харуулав.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–3°С сэрүүн байна.

Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.

Агаарын дундаж температурын хувьд дээрх хугацаанаас бусад үед ОЖД–аас 1–3°С дулаан байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байна.

Бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

May be an image of ‎text that says

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ