ХОВД АЙМАГ:Энэ сарын 12-нд цаг агаар тогтворгүй, зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байж нийт нутгаар хүйтэрнэ

May be an image of musk ox, Bactrian camel and text

2025 оны 09-р сарын 08-наас 09-р сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд цаг агаар тогтворгүй, зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байж, нийт нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Хур тунадас: 09-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд уулархаг нутгаар, 12,14-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.
Салхи: 09,10-нд зарим газраар, 12,13-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр. 
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +2...+7 градус дулаан, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 12-ноос нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +13...+18 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ