
Намрын дунд хөхөгчин тахиа (их) сар, 4 ногоон мэнгэ, уул суудал.-Аргын тооллын 9 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 1, хөх морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, тугчин-12 од, үл зохилдох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-18:50.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, бурхан шүтээн тахих, даллага авах, бэрийн үйл, ном сонсох, тангараг тавих, мод таслах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргах, улаан идээ авах, өмнө зүгт явахад муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.