
-Аргын тооллын 9 сарын 28. Ням (Адьяа) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 6, цагаан хулгана, мэнгэ 4 ногоон, суудал ус, хонгорцог-17 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-18:38.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин морь, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь:, нялхасыг гаргах, хүүхэд үрчлэн авах, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, тангараг үүсгэх, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, сайн үйлийг эхлэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, дайсан номхтгох, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, улаан идээ авах, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.