
-Аргын тооллын 9 сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 7, цагаагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал уул, онгоц-18 од, рашаан барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:48-18:36.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бэрийн үйл, анд нөхөр бололцох, их хэрэг үүсгэх, өндөр суудалд суух, ном сонсох, ном унших, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд юм өгөх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, хариулга хийх, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.