-Аргын тооллын 2 сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 25, шарагчин туулай, суудал хий, мэнгэ 4 ногоон, онгоц-18 од, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:48-18:24.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(0340-0540), туулай(0540-0740), морь(1140-1340), хонь(1340-1540), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эд, буян олох маш сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, боол шүтүүлэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ