Аргын тооллын 2 сарын 24. Баасан (Сугар) гараг /2017/


Аргын тооллын 2 сарын 24. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 28, хар морь, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, яруу эгшигт-21 од, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:42-18:28.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Нохой, морь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, хот балгад барих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ