-Аргын тооллын 5 сарын 1. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Хаврын адаг хөх луу(бага) сар, 6 цагаан мэнгэ, гал суудалтай.
-Аргын тооллын 5 сарын 1. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, шар хулгана, өглөгт охин-6 од, ус суудал, 7 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:04.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад эд, мал арвижна сайн. Гэвч морь, луу жилтнээ цээртэй. Хүүхдийн сэвлэг бүү үргээлэг муу болой.
-Луу, бич, хулгана, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтэн сөрөг муу.
-Ном унших, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, модны үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ