ХХҮГ-аас зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны 200 орчим иргэдийг “Хөдөлмөрт бэлтгэх арга хамжээ” сургалтанд хамруулав



Ховд аймгийн ХХҮГ-аас "Хөгжлийн хөтөч" ТББ-тай хамтран Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд  “Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хөдөлмөрийн насны иргэдэд хөдөлмөрт хэрхэн бэлтгэгдэх, ажил хөдөлмөр хийхэд тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, халамжаас хөдөлмөрлүү шилжиж, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү сургалтанд халамжийн үйлчилгээнд хамрагдсан, тодорхой ажил эрхэлдэггүй, зорилтот бүлгийн өрхүүдийн хөдөлмөрийн насны 200 орчим хүн хамрагдав. 



Ховд аймгийн ХХҮГ-ын мэргэжилтний өгсөн мэдээллээр ХХҮГ-ын бүртгэл мэдээллийн санд ажил хайгч 5000 орчим хүн бүртгэлтэй байдаг ба үүний 2000 нь идэвхитэй ажил хайгч байна.



 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ