-Аргын тооллын 12 сарын 29. Баасан (Сугар) гараг /2017/



-Аргын тооллын 12 сарын 29. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, цагаан бар, гоё хүүхэн-1 од, мод суудал, 8 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:07.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох сайн. Гэвч бич, тахиа, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Морь, нохой, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Хурим, наадам хийх, замд гарах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөхөд сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хатуу үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ