Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн зорилтот бүлгийн 30 гаруй эмэгтэйчүүд “Итгэл хайрлая” өдөрлөгт хамрагдлаа



Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Жаргалант сумын Рашаант багийн Засаг дарга К.Сапаргүл, "Ел дауысы" ТТБ-тай хамтран Рашаант багийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүддээ гэнэтийн бэлэг болгож “Итгэл хайрлая” өдөрлөг зохион байгууллаа. Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд урам, зориг хайрлах, мөн “Амьдрах ухаан”-ы лекц уншуулж, амьдрах сэдлийг нь өөрчлөхөд нь туслах зорилгоор зохион байгуулагдсан уг өдөрлөгт тус багийн өрх толгойлсон, зорилтот өрхийн тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ хүүхдээ асран хардаг 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдсан юм. Энэхүү өдөрлөгийн үеэр Рашаант багийн засаг дарга Сапаргүл, "Ел дауысы" ТББ-ын тэргүүн нар өдөрлөгт оролцсон эмэгтэйчүүдэд  гарын бэлэг гардуулж цаашдын ажил үйлс, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн энэхүү өдөрлөг эдгээр эмэгтэйчүүдэд мэдлэг мэдээллийг өгч чадсан өдөрлөг боллоо хэмээн өдөрлөгт оролцогчид дүгнэж байлаа.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ