-Аргын тооллын 5 сарын 11. Баасан (Сугар) гараг/ 2018 /



-Аргын тооллын 5 сарын 11. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 26, харагчин туулай, могойг хүлэгч-25 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:18. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал амгалан жаргалантай маш сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, лам болох, эм найруулах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын холбогдолтой үйл, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ