-Аргын тооллын 10 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын 16, цагаан бар, гоё хүүхэн-1 од, төмөр суудал, 5 шар мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-17:46.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ