-Аргын тооллын 10 сарын 27. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 27. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 18, хар луу, чөлөөт эх-3 од, ус суудал, 3 хөх мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Бямбанарма, бага хар өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:28-17:43.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ