Монгол Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав



Монгол Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг 01-р сарын 18 ны өдөр Ховд аймагт ажиллав. Энэ үеэр байруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын ажил байдалтай танилцаж алба хаагчидтай уулзлаа. Мөн аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Т.Жаргалсайхан болон Онцгой комиссын зарим гишүүдтэй уулзаж аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ