Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн нээлт болов


Ховд аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн хоёр давхар барилга шинээр ашиглалтад орсон юм. Үүнтэй холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. 



Тус барилгыг улсын төсвийн 958.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тэгш стандарт” ХХК-ийн хамт олон бүтээн босгосон байна. Чандмань сумын Эрүүл мэндийн төв анх 1937 онд байгуулагдсан түүхтэй. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай үзүүлэх зорилго дэвшүүлсэн тус хамт олон одоогоор 24 эмч, ажилтантай үйл ажиллагаа  явуулж байгаа юм.



Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эмч, сувилагч нар тохилог, дулаан, цэвэр орчинд ажиллаж, нутгийн иргэдэд эмчилгээ-үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн гэж салбарынхан онцоллоо.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ