Аргын тооллын 11 сарын 11. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 11. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын 26, шар морь, харцага-11 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:52-17:19. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч хулгана, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ