Аргын тооллын 11 сарын 13. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 13. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 28, цагаан бич, тэргүүн дагуул-13 од, суудал гал, мэнгэ 2 хар, үл тохирохын барилдлагатай өдөр. Бар, морь, нохой жилтнээ хийморийн буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:55-17:17. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, үхэгсдийн үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ