Т.Дэлгэрсайхан аймгийн Засаг даргын орлогчоор томилогдлоо



Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга Т.Дэлгэрсайхан Засаг даргын  захирамжаар Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор томилогдож өнөөдөр /2021.01.06/ албан ёсоор ажлаа хүлээн авлаа. 
Тэрбээр дунд сургуульд багшаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд мэдлэг чадвар, ажлын туршлагаараа сургуулийн захирал, аймгийн БСУГ-ын дэд дарга, дарга, Хөгжил политехник коллежийн захиралаар тус тус ажилласан. Үүнээс гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Зэрэг сумаас хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Орон нутгийнхаа нийгмийн бодлогын салбарт тулгамдаж буй асуудлыг сайтар шийдвэрлэн ажиллах учраас аймгийн Засаг дарга захирамж гаргаж, ийнхүү Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогчоор томилсон аж. 
Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд зэрэг албаны төлөөлөл Ч.Уранчимэг, Т.Дэлгэрсайхан нарын ажлыг хүлээлцүүлж, цаашдын ажилд амжилт хүслээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ