1кг махны үнэ 7500-8000 төгрөг боллоо, удахгүй малын үнэ буурна

No photo description available.

Ховд аймгийн хэмжээнд мал, махны үнэ нэмэгдэж хонь, үхрийн мах л гэхэд зах худалдааны төвүүдэд 1 кг нь 12000-14000 төгрөгт хүрээд байсан. Энэ нь иргэдийн эдийн засаг, худалдан авалтад нөлөөлж байгаа учраас аймгийн “ОНЦГОЙ КОМИСС”-ын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар тогтоолоор махны нөөц бүрдүүлэх, мал, махны үнэ бууруулах, махны хэмжээг нь нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэжээ.

Үүний үр дүнд “ШИНЭ ХОВД” баруун бүсийн хөгжлийн корпораци болон Хан Жаргалант Ховд хоршоотой шууд гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал,  “ШИНЭ ХОВД” баруун бүсийн хөгжлийн корпораци малыг /хонь/ малчдын гар дээрээс шууд худалдан авалт хийж ямар нэгэн нэмүү өртөг шингээхгүйгээр хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд мал худалдан авах, тууварлаж ирэх ажлын хэсэг байгуулж, 09 дүгээр сарын 08-аас эхлэн 2 чиглэлд гарчээ. Ингэснээр удахгүй “ТАВАН БАЯЛАГ” захыг түшиглэн малыг /хонь/ зах зээлийн ханшаас харьцангуй хямд үнээр худалдан борлуулах юм байна. 

Харин Хан Жаргалант Ховд хоршоо хонины 1 кг махыг 7500-8000 мянган төгрөгөөр худалдан борлуулж эхэлжээ. Ингэснээр иргэд дээрх хоршоо, малын захаас хямд үнэтэй мал, мах худалдан авах боломж бүрдэж байна. Үүнийг дагаад зах, худалдааны төвүүдэд худалдаалж буй махны үнэ тодорхой хэмжээгээр хямдарчээ.

May be an image of nature

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ