Ховд үйлдвэр технолногийн парк байгуулсанаар 20 гаруй үйлдвэр бий болно




Өчигдөр /2021.10.22/ Шинэ Ховд Баруун Бүсийн хөгжлийн Корпорацаас “Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжих “Агро парк”, “Үйлдвэр технологийн парк”-тай холбоотой төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Б. Дүгэржав болон бусад албаны төлөөлөл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд ААН, байгууллагуудад төcлийн тухай мэдээллийг танилцуулж, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудаар мэдээлэл хүргэлээ.



Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэж ирэх 2022 оноос ажил нь эхлэх юм. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх боломжтой хэмээн үзэж байна.


"Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк"-ийг байгуулсанаар Арьс шир боловсруулах үйлдвэр, Ноос, ноолуур угаах үйлдвэр, Махны боловсруулах үйлдвэр, Оёдол, гутлын үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэр гэх мэт 20 гаруй үйлдвэр шинээр бий болох юм байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ