-Аргын тооллын 1 сарын 17. Даваа (Сумьяа ) гараг (2022)



-Аргын тооллын 1 сарын 17. Даваа (Сумьяа ) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 15, цагаан морь, өглөгт охин-6 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:29.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. утас:
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ