-Аргын тооллын 6 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2022)



-Аргын тооллын 6 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын 23, хөхөгчин могой, могойг хүлэгч-25 од, суудал шороо, мэнгэ 2 хар, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Зуны туйл эхлэх.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлдшүтээнд орших болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч гахай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ