“Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлэг зарлалаа



Ховд аймгийн хэмжээнд эрэлттэй мэргэжил болох математик, физик, химийн багш, эмч, инженер, малын их эмч мэргэжлээр МУИС-ын Ховд дахь салбар сургууль, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС-д суралцдаг Ховд аймагтаа ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг тус тэтгэлэгт материалаа бүрдүүлэн ирүүлэхийг урьж байна.

Тэтгэлэгт материал өгөх оюутан нь: 

-Нэгдүгээр ангийн оюутан бол элсэлтийн ерөнхий шалгалтад 750-аас дээш оноо авсан, 2-оос дээш ангийн оюутан бол улирал бүр B буюу 3.5 -аас доошгүй голч оноотой суралцсан байхаас гадна тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөлт болон эрдэм шинжилгээний болон судалгааны ажил эрхэлсэн, урлаг спорт, олон нийтийн арга хэмжээнд манлайлагч, зохион бүтээсэн багаж, тоног төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл зэрэг нь инновацид суурилсан, сургууль болон дээд шатны уралдаанд байр эзэлсэн байх зэрэг шалгуурыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /Шинээр элсэгч/
Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг /шинээр элсэгч/
-Товч намтар
-Шалгуурыг хангаж буй эсэх талаарх сургуулийн захиргааны тодорхойлолт зэрэг болно.

Материалыг: Аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газарт 2022 оны 11 дүгээр сарын 25 хүртэл хүлээж авна. 

Харилцах утас: 9511-0038 9951-6129
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ