"Төрийн сангийн төлбөр тооцооны цахим систем" сургалтыг зохион байгууллаа

May be an image of 5 people, people standing and text

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна. 
Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс “Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо, нэхэмжлэх, зарлага, амлалт үүрэг, тайлан модулийг ашиглах нь” сургалтыг зохион байгуулав. 

May be an image of 4 people, people sitting and people standing

Тус сургалтын зорилго аймгийн бүх шатны төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч, сумдын санхүүгийн албаны дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэн нарт төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн талаарх мэдлэг олгож, цахимаар төлбөр тооцоо гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэх юм.

May be an image of 4 people, people standing and people sitting

Цахим систем нэвтэрснээр төсвийн хэрэгжилтийг цахимаар зохион байгуулж, төрийн сангийн ажилтны ажлын бүтээмж нэмэгдэх, ажлын ачаалал буурах, төсвийн байгууллагын санхүүгийн ажилтан гүйлгээ хийлгэх гэж төрийн сан руу зорчих цаг, зардлыг хэмнэх боломжтой болно. 
Мөн татварын удирдлагын нэгдсэн системийн нэхэмжлэлийг төрийн сангийн төлбөр тооцоонд нэвтрүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагын татварын тайлагнал сайжрах, системд суурилсан цахим хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

May be an image of 3 people, people sitting and people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ