ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд шалгарсан долоон төслөөс дөрөв нь Хүлэмжийн аж ахуй байна



Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалт дууслаа. 

Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаал, тусгай журмын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг 2023 оны 02 дугаар сарын 09-өөс 2023 оны 03 дугаар сарын 10 хүртэл буюу 30 хоногийн хугацаанд “Төсөл хүлээн авах цахим систем”-ээр хүлээн авчээ.



Төсөл хүлээн авах цахим системд Ховд аймгаас нийт 18 аж ахуйн нэгж 2,148.6 сая төгрөгийн зээлийн хүсэлт илгээж баталгаажуулсан байна. Эдгээр төслүүдэд журмын дагуу дөрвөн шатны үнэлгээ хийснээс долоон аж ахуйн нэгж байгууллагын 686.3 сая төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцжээ. 



Тухайлбал,

• Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх  төсөл-1
• Хүлэмжийн аж ахуйн төсөл-4
• Хүнсний ногоо савлах төсөл-1
• Ингэний фермерийн төсөл-1 шалгарсан байна.



Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан дэд хороо /2023.06.14/ хуралдаж шалгарсан төслүүдэд санхүүжилт олгох асуудлыг хэлэлцэж Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ