06-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв



2023 оны 06-р сарын 19-нөөс 06-р сарын 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Хугацааны эхэнд ихэнх нутгаар халж, хугацааны сүүлээр нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ/

Хур тунадас: 21,22-д уулархаг нутгаар, 23,24-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр. 23,24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус дулаан, өдөртөө +22...+27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус дулаан, өдөртөө +28…+33 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ