Энэ сарын 28, 29-нд өдөртөө +27…+32 градус хүрч хална



2023 оны 06-р сарын 26-наас 07-р сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Энэ сарын 30, 07 сарын 02, 03-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнхи хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. 28,29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 28,29-нд халж, Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус дулаан, өдөртөө +22...+27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус дулаан, өдөртөө +27…+32 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч, Уулархаг нутгаар +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +22...+27 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ