-Аргын тооллын 11 сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 11 сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 11, хөхөгчин тахиа, могойг хүлэгч-25 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:08-17:07.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, мал гаргахад муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ