Цэцэг сумын нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй байна

May be an image of 3 people and text

Өнөөдөр /2025.02.14/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг томилолтын үеэр тус сумын өвс, тэжээлийн нөөцөөр орж хадгалалт хамгаалалттай танилцан малчдад хэрхэн олгож байгаа талаар санал солилцов.

May be an image of 2 people and text

Өвөлжилт хүндхэн байгаа сумдын нэг нь Цэцэг сум.

Сумын Засаг дарга Б.Баярсайханы өгсөн мэдээллээр:

Одоогоор нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй. Ялангуяа уулын бүсэд багтах Баян овоо, Баянгол, Хажинга баг илүү хүндхэн байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан сумын Онцгой комиссын шийдвэрээр нөөцөд татсан өвс тэжээлийг малчдад зохих үнээр олгож байна. Өөрсдөө хадлан бэлтгэх боломжгүй учраас өвс татан авах ажлыг одоо ч зохион байгуулж байна.

May be an image of timber yard

2024 оны жилийн эцсээр 133100 гаруй толгой мал тоолуулсан. Үүнээс 60000 орчим мал төллөнө. Мал төллөлт гуравдугаар сарын 05-аас эхэлнэ. Одоогоор цаг агаар тогтуун байгаа ч хавартаа цас орж салхи шуургатай байвал нөхцөл байдал илүү хүндрэх эрсдэлтэйг хэлж байв.

May be an image of 1 person

No photo description available.

No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ