Цэцэг сумын цэцэрлэг хамран сургах тойргийн 300 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна

No photo description available.

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллах үеэрээ Хүүхдийн цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцав.

May be an image of 5 people and text

Тус цэцэрлэг нь хамран сургах тойргийн 300 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Сургалтын үйл ажиллагаа хэвийн. Одоогоор тулгамдсан асуудал харьцангуй бага. Гал тогооны уур татагчийг шинэчлэн сайжруулах шаардлагатай гэж цэцэрлэгийн эрхлэгч Ч.Буяндэлгэр ярилаа.

May be an image of 1 person

Цэцэрлэгийн барилга нь 1991 онд ашиглалтад орсон. 2022 онд их засвар хийж сургалтын орчныг илүү сайжруулжээ.

Өнгөрсөн онд тус цэцэрлэгийн хамт олон гүйцэтгэлийн үнэлгээгээрээ нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн амжилттай ажиллаж байна.

May be an image of 2 people

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр:


Хүүхэд багачуудыг илүү хөгжүүлэх, өнгөрсөн онд гаргасан амжилт, ололтоо бататган ахиулахыг зөвлөж ажилд нь амжилт хүслээ.

May be an image of 2 people

May be an image of 1 person and studying

May be an image of 6 people, wingtip shoes, suit, newsroom and text

May be an image of 1 person, toy and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ