Цэцэг сум эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллана

May be an image of launderette and text

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14-ний өдөр Цэцэг суманд ажиллав. 

Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвөөр орж ажил байдалтай нь танилцлаа.

May be an image of 2 people, people studying and text

Тус төвийн хамт олон сумын хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Шүдний кабинет тохижуулж иргэдэд үйлчилж эхэлжээ. 

Тусламж үйлчилгээний гол ачааллыг уул, уурхай, тээвэртэй холбоотой осол аваар, гэмтлийн дуудлага эзэлж байгааг эрхлэгч эмч Н.Солонго яриандаа онцоллоо.

May be an image of 1 person, hospital and text

Сумын хүн амын дунд элэг, уушгины өвчлөл харьцангуй их. Энэ нь тоосжилттой холбоотой гэж үзэж байна. 

May be an image of 2 people

Иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч сумын удирдлагууд энэ оны төсөвт 300 сая орчим төгрөг төсөвлөжээ. 

Гэвч төсөл хөтөлбөр боловсруулах, хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөсөн зүйлгүй, хамтран ажиллах талаар санаачилга муутай байгааг сумын удирдлагууд онцолж ажлаа сайжруулах чиглэлийг өглөө.

May be an image of 3 people and text

Цэцэг сум 2025 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын жил” болгон зарласан байна.

May be an image of 2 people and people studying

May be an image of 1 person, x-ray, hospital and text

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ