Цэцэг сумын иргэдэд “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөр танилцуулав

May be an image of 1 person, street and text

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Өчигдөр /2025.02.14/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллав.

May be an image of 3 people and text

Ажлын хэсэг:

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Мөн Цэцэг суманд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгч холбогдох байгууллагын төлөөлөл чиг үүргийн дагуу иргэдийн асуултад хариулт өгөв.

May be an image of 5 people and text

Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж сумын цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Түүнчлэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулав.

May be an image of 4 people and text

Цэцэг сумын иргэд:

Хөшөөтийн уурхайг түшиглэсэн ажлын байр нэмэгдсэн ч зам дагасан осол аваар, гэмт хэргийн гаралт нэмэгдэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг онцолж байв. Мөн орон нутагт хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын зарим ажил үр дүнгүй, тавих хяналтыг сайжруулж хариуцлага тооцох нь зүйтэйг санууллаа.

May be an image of 5 people

Цэцэг суманд ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

-Аймгийн Боловсролын газар,
-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
-Онцгой байдлын газар,
-Цагдаагийн газар,
-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
-Байгаль, орчны газар зэрэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд багтаж мэдээлэл өглөө.


May be an image of 8 people, crowd and text

May be an image of 3 people and text

May be an image of 3 people

May be an image of 4 people and text

May be an image of 5 people

May be an image of 3 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ