Японы “Мора” агро парк төслийн баг Ховд аймагт ажиллаж байна

May be an image of 2 people

Японы “Мора” агро парк төслийн удирдагч Ёкозүми Ёшиюки, Мора жи эй группийн ТУЗ-ийн дарга Д. Уранцэцэг, ТУЗ-ийн гишүүн Ц.Энхтайван, гүйцэтгэх захирал З.Алтанцэцэг нар Ховд аймагт ажиллаж байна.

May be an image of 2 people

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.02.16/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон албаны бусад төлөөлөл хүлээн авч уулзав.

“Мора” агро парк төсөл нь байгаль орчныг хамгаалах үүднээс химийн бордоо, хөрс ариутгагч бодис хэрэглэдэггүй, эрүүл хүнс, жимс ногоог нутагшуулах технологийг нэвтрүүлэх зорилгоор 2017 оноос хойш манай улсад судалгаа, туршилтын ажлуудыг үе шаттайгаар хийжээ.

May be an image of 2 people

Харин Ховд аймагт Жаргалант сумын иргэн, агрономич А.Махмедтай хамтран ажиллаж, түүний талбайд Япон улсын дээд сортын шар тарвасын 1000 ширхэг үрийг соёолуулан тарьсан туршилт нь амжилттай болсон байна.

Цаашид Японы дээд сортын жимс, жимсгэнийг нутагшуулах, байгаль цаг уурын онцлогт тохирсон сортыг гаргаж, тариалах туршилт судалгааны ажлыг хийхээр төлөвлөж байна. Тиймээс Ховд аймагт ажиллаж энэ чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

May be an image of 1 person

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа ойрын жилүүдэд газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх ажил, хэтийн зорилтоо танилцуулж орон нутгийн хөрсөнд тохирох шинэ технологийг нэвтрүүлэх, жимс, жимсгэнэ, чихрийн манжин зэргийг туршилтаар тариалж, нутагшуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

May be an image of 1 person

Мора” агро парк төслийн удирдагч Ёкозүми Ёшиюки аймгийн Засаг даргын саналыг талархан дэмжиж хамгийн гол нь хөрсний судалгаа хийх нь чухал. Уламжлалт тариалалтаас гадна усан тариалалтыг нэмэгдүүлэх боломж байгааг онцлон тэмдэглэв.

May be an image of 1 person

May be an image of 2 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ