-Аргын тооллын 4 сарын 18. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 4 сарын 18. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 20, улаагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, онгоц-18 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19:46.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал,  мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, залбирах, арилжаа наймаа хийх, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, угаалга хийх, эм найруулах, нүүдэл хийх, нохой авах, өс дарах, суурь тавих, газар хагалах, мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, заргалдах, замд гаргах, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ