
-Аргын тооллын 4 сарын 19. Бямба (Санчир) гараг (2025)-Билгийн тооллын 21, шар морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, суулга-19 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-19:47.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, нүүдэл хийх, хүнийг ханаж, төнөх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, замд гарах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, мал хөнгөлөх, мал гаргах, улаан идээ авах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.