-Аргын тооллын 4 сарын 20. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 22, шарагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, элдэв тэнгэртэн-20 од, түлэх барилдлагат өдөр. Тариалангийн хур-04:01.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-19:49.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, нүүдэл хийх, хүн, малыг самнах, ханаж, төнөх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, эм найруулах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, хариулга хийх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, нохой авах, сайн үйлийг эхлэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, цэрэг хөдөлгөх, замд гарах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.