ХОВД АЙМАГ:Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав

May be an image of 2 people and text

Энэ сарын 25-ны өдөр буюу Баасан гарагт аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.

May be an image of 2 people and text

Хуралдаанаар:

-Төрийн дээд шагналд тодорхойлох тухай,
-Байгаль орчны газрын бүтэц орон тоо батлах тухай,
-“Бумбат хайрхан орон нутгийн тусгай хамгаалалттай газар”, “Сутай хайрхан уулын байгалийн нөөц газар”-н менежмент төлөвлөгөө,
-”Ховдын ирээдүй” хөтөлбөрийн урамшууллын журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн саналыг тусган шийдвэрлэхээр боллоо.

May be an image of 1 person

Мөн:

“Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүдийн материал уламжлах асуудлыг хэлэлцэв.

May be an image of 2 people and text

Аймгийн хэмжээнд:

-Нэгдүгээр зэргийн одонгоор -103,
-Хоёрдугаар зэргийн одонгоор - 396 нийт 499 эхчүүдийн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр боллоо.

Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан “Эхийн алдар” одонгоор шагнах журмын 2.3.2 дэх хэсэг “эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг” оруулан тооцно гэсний дагуу 177 эхчүүдийн материал хүлээн авч 22 нь материал шаардлага хангаагүйн улмаас буцаагдсан байна.

Нэмэлт заалтын хүрээнд “Эхийн алдар-1” зэргийн одонгоор- 73, “Эхийн алдар-2” зэргийн одонгоор 77 /нийт 150/ эхчүүд одон нөхөж авах болзол хангажээ.

May be an image of 3 people and people studying

May be an image of 1 person and studying

May be an image of 3 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ