"Олон улсын хөөмийн VI наадам" эхэллээ

May be an image of 6 people, people dancing, violin and text

Монгол Хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Олон улсын хөөмийн VI наадам"-ыг зохион байгуулж байна.

May be an image of 3 people

Энэ оны наймдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Ховд аймагт болж буй Хөөмийн наадмын нээлт өнөөдөр /2025.08.03/ боллоо.

May be an image of 1 person and text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа наадмын үйл ажиллагааг нээж үг хэлсний дараа "Төрийн дуулал" эгшиглүүлэв.

May be an image of 5 people and text

Үүний дараагаар Ховд аймагт ажлын айлчлал хийж буй Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Игавахара баяр хүргэж үг хэллээ.

May be an image of 1 person and dais

Хөөмийн наадам-уралдаанд гадаадын 40-өөд манай улсаас 30-аад буюу 70-гаруй оролцогч дөрвөн төрөлд авьяас, чадвараараа өрсөлдөж байна.

Тодруулбал, 

Гоцлол төрөлд-32
Хамтлаг төрөлд-6
Хүүхдийн гоцлол төрөлд-13
Орчин үеийн үзүүлбэрийн төрөлд-18  оролцож байна.

May be an image of 1 person and text

Уралдааны шилдэг оролцогчдыг маргааш /2025.08.04/ тодруулна.

Улмаар шилдгүүд болон онцлох төрлүүдээс оролцуулсан "ГАЛА ТОГЛОЛТ" зохион байгуулж шагнал гардуулахаар төлөвлөөд байна.

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text


May be an image of 2 people


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ