ХОВД АЙМАГ:"Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" төслийн гэрээнд гарын үсэг зурав

May be an image of 5 people, the Oval Office and text

Өнөөдөр /2025.08.04/ УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нар болон албаны бусад төлөөлөл  Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Игавахараг гэргийн хамт хүлээн авч уулзав.

May be an image of 3 people

Уулзалтын үеэр Япон улсын Засгийн газраас Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

May be an image of 2 people

Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш 35 жилийн турш дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хугацаанд зөвхөн манай аймагт л гэхэд өмнө нь 22 төсөл хэрэгжүүлсэн бол энэ удаагийнх нь 23 дахь төсөл, хөрөнгө оруулалт болж байна.

May be an image of ‎2 people and ‎text that says

Улмаар "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү төслийн хүрээнд Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрыг засварлаж сурагчдын эрүүл орчинд сурч хөгжих, багш, ажиллагсдын ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

May be an image of 5 people, dais and text that says

Талууд цаашдын хамтын ажиллагааг илүү сайжруулах талаар ярилцлаа. 

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

Япон улсын Засгийн газраас эрүүл мэнд тэр дундаа боловсролын салбарт түлхүү анхаарч хойч ирээдүй болсон "хүүхдүүд"-ийн төлөө хамтран ажиллаж байгаад Ховд аймгийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж амжилт хүслээ.

May be an image of 5 people

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Игавахара гэргийн хамт зарим сумдад ажиллана. Мөн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн баярт оролцохоор төлөвлөжээ.

May be an image of 4 people

May be an image of 12 people, suit and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ