ХОВД АЙМАГ:"ЧАДВАРЛАГ ЭМЧ" нарыг шалгаруулж тус бүр 30.0 сая төгрөгөөр шагнав

May be an image of 3 people, money and text

Аймгийн ИТХ-аас эрүүл мэндийн салбарыг дэмжих, эмч мэргэжилтнүүдийг урамшуулах зорилгоор “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. 

May be an image of 3 people, money and text

Хөтөлбөр, журмын дагуу өнөөдөр /2025.08.08/ эмч нарыг шалгаруулж, тус бүр 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.

Энэ оны "ЧАДВАРЛАГ ЭМЧ"-ээр:

-Колягийн МӨНХЖАРГАЛ 
/БОЭТ-ийн Арьс судлалын тасгийн их эмч/
-Баттөмөрийн БАТБУЛГАН 
/БОЭТ-ийн Гэмтлийн их эмч/
-Батхуягийн ЭНХЖАРГАЛ 
/БОЭТ-ийн Дурангийн эмч/
-Энхтайваны МӨНХЧИМЭГ 
/БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч/
-Пүрэвдоржийн ӨӨДӨСМАА 
/БОЭТ-ийн Хүүхдийн зүрх судасны их эмч/
-Тогтохын ЭНХТУЯА 
/Буянт сумын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч/
-Даваагийн ОЮУНБУЛГАА 
/Булган сумын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч/
-Отгонтэнгэрийн ГЭРЭЛЗАЯА 
/Бугат өрхийн ЭМТ-ийн Хүүхдийн их эмч/ нар шалгарч тус бүр 30 сая төгрөгийн шагналаа гардан авлаа.

May be an image of 3 people, newsroom and text

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн салбар хариуцсан орлогч М.Баярт нар салбар байгууллагын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв.

May be an image of 4 people and text

May be an image of 4 people, money and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ