“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт баруун бүсийн сургалт эхэллээ

May be an image of one or more people, dais and text

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ”
сэдэвт баруун бүсийн сургалт өнөөдөр /2025.08.11/ Ховд аймагт эхэллээ.

Сургалтад Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, СӨБ-ын арга зүйч, багш нарын 400 гаруй төлөөлөл хамрагдаж байна.

May be an image of 2 people

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн бодлогоын асуудал хариуцсан орлогч М.Баярт нарын албаны төлөөлөл оролцож амжилт хүслээ. 

May be an image of 1 person, newsroom, dais and text that says

Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа: 

Бүс нутгийн хөгжил, цаашдын зорилтод сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын үүрэг, оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэв. 

Мөн Ховд аймаг Эрүүл мэнд, Боловсролын салбарт түлхүү анхаарч энэ салбарт ажиллаж буй шилдэг тэргүүний боловсон хүчнээ тусгай хөтөлбөр, журмын дагуу урамшуулж байгааг дуулгалаа.

May be an image of 4 people

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт сургалтаар тус хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүйг хэрэгжүүлэх арга замыг орон нутгийн  түвшний сургагч багш нарт танилцуулж, багш, удирдах ажилтантай хамтран  хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна. 

May be an image of 4 people and text

Баруун бүсийн сургалтыг Ховд аймгийн Боловсролын газар Жаргалант сумын 7, 11, 13 дугаар цэцэрлэгтэй хамтран хөтөлбөрийн дагуу энэ сарын 13 хүртэл зохион байгуулна.

May be an image of 3 people and text

May be an image of 6 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ